ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тактикийн шинэ зэвсгийн туршилтад оролцсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.


“Нөхөр Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 17-нд алсаас удирддаг, тактикийн шинэ зэвсгийн туршилтыг ажиглаж, биечлэн удирдан явууллаа” гэж тус агентлаг мэдээлэв. Мэдээнд зэвсгийн туршилт амжилттай болсныг зарласан ч яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй байна. 


Энэ бол Ким Жөн Ун, Дональд Трамп нар хоёрдугаар сарын 28-нд Вьетнамд хоёр дахь удаагаа уулзсаны дараа Пёньян олон нийтэд мэдээлсэн зэвсгийн анхны туршилт гэдгийг “Reuters” агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэжээ.  Тус улс ойрын зайн тусгалтай зэвсэг туршсан байж магадгүй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг