Хятадын Хенан мужийн нэгэн эмэгтэй танихгүй хүмүүсийн оршуулга дээр уйлж жилдээ 200.000 юань (28.000-аас дээш доллар) олдог байна. Энэ нь эртний уламжлал аж.

Нэрээ зарлаагүй тус эмэгтэй "Pear Video" агентлагт мэргэжлийн гашуудагч мэргэжлээр ажилладаг тухайгаа ярьсныг "Шанхайчууд" агентлаг мэдээлжээ. Тэрээр танихгүй хүмүүсийн оршуулганд оролцон нас барагчийг дараагийн амьдралд нь хүргэхийн тулд уйлдаг байна. Нэр нь үл мэдэгдэх тэрээр тус салбарт 20 гаруй жил төлбөртэй гашуудагчаар ажиллаж байгаа ба 30 минутын гашуудалд 300 юань буюу 42 доллар олдог аж. 

Тус эмэгтэй карьераасаа олсон орлогоороо амьдрах байр худалдаж авсан ба том хүүгээ их сургуульд сургах боломжтой болжээ.


Эх сурвалж: https://nextshark.com/