“Ирэх гурван жилийн хугацаанд Хятад улс 30 сая хөдөө орон нутгийн ядуу буурай иргэдийг ядуурлаас ангижруулах шаардлагатай байна” хэмээн ХКН-ын Намын Төв хорооны Хөдөө орон нутгийн ажлын хэсгийн орлогч дарга Хан Жүнь өчигдөр мэдээлэв.  

Тэрээр хэлэхдээ “Хятад улс сүүлийн хэдэн жилийн турш ядууралтай эрчимтэй тэмцэж байна. Энэ хугацаанд 68.5 сая иргэн, 100 гаруй тосгоныг ядуурлаас ангижруулж, амьдрах орчин, амьдралын боломжийг нь сайжруулж, иргэдийн орлогыг нь нэмэгдүүлж чадсан” гэлээ.

Түүнчлэн “Ядуурлыг бууруулах ажилд асар их хүндрэл бэрхшээлүүд тулгарсаар байна. Тухайлбал, ажилдаа хариуцлагагүй хандах, оновчтой бус арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, хэлбэрдэх, хүнд суртал гаргах, ядуурлыг бууруулах сангийн хөрөнгийг хууль бусаар ашиглах зэрэг юм. Бид ирэх гурван жилд 30 сая хүнийг ядуурлаас ангижруулах шаардлагатай байгаа ба энэ нь жилд дунджаар 10 саяас доошгүй хүнийг ядуусын эгнээнээс гаргана гэсэн үг юм” гэж тэрээр ярилаа.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг