ЛОНДОН. /The Guardian/. Их Британийн хунтайж Харригийн гэргий Меган Маркл “The Mail on Sunday” сониныг шүүхэд өгчээ. Эцэгтээ илгээсэн хувийн захидлыг нь “The Mail on Sunday”сонин нийтэлсэнтэй холбоотойгоор тэрбээр ийм шийдвэр гаргасан байна.

М.Маркл тус сониныг болон хэвлэлийн газрыг нь зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн, хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан хэмээн буруутгажээ. 

Марклын захидлыг нийтэлсэн нь жүжигчин бүсгүй болон түүний эцэг хоорондын харилцаатай холбоотой дуулиан шуугианыг дахин дэгдээсэн юм. Марклын эцэг 2018 оны 5 дугаар сарын 19-нд болсон охиныхоо хуриманд хүрэлцэн ирээгүй тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж байсан юм. Охин нь өөрөө түүнээс харилцаагаа тасалсан хэмээн М.Марклын эцэг Томас Маркл хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө нэг бус удаа мэдэгдэж байсан аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг