Дөнгөж төрсөн бяцхан охиныг аав нь хавцалаас унагаасан ч охин азаар амьд үлджээ. Охины аав Ли гэгч нь хүмүүсийн жигшил хүрмээр үйлдэл хийснийгээ хүүтэй болохыг хүссэн хэмээн тайлбарлажээ.

Орон нутгийн хэвлэлээр мэдээлснээр Магуй дахь эрүүл мэндийн төвийн төрөх тасгаас өнгөрсөн 10 дугаар сарын 26-нд дөнгөж төрсөн охин алга болсон тухай цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Охины аавын сэжигтэй нь илэрснээр , цагдаагийнхан түүнийг байцаан охинд юу тохиолдсоныг олж мэдсэн гэнэ. 

Тэрээр охиноо уутанд хийн төрөх эмнэлгээс авч гарсан гэж хэлжээ. Тэгээд охиноо хотоос гарч, алслагдсан хаднаас хаясан гэдгээ мэдэгдсэний дараа цагдаагийнхан охиноо хаясан газраа зааж өгөхийг Лид тушаажээ. Ойролцоогоор 11 цагийн үед цагдаагийн эрэн сурвалжлах баг, сайн дурынхантай хамтран охиныг хайсан байна. 

Хайлт эхэлснээс хоёр цагийн дараа аврагчид хүүхэд уйлах чимээ сонсон, дууг нь дагасаар охиныг олсон гэнэ. Охин цохионоос зуун тохой зайд зөөлөн ургамал дээр газардан, азаар амьд гарчээ. Охиныг ороосон өлгий болон  уут нь хүйтэн шөнийг давахад нь тусалжээ. Цагдаагийн газар эцгийг нь хорьсон ба тэр аль хэдийн хоёр охин, нэг хүүтэй гэдгээ хэлээд, охин биш хүүтэй болохыг хүссэн учраас ийм үйлдэл гаргаснаа  өчжээ. 

Охин одоо ээжийнхээ анхаарал, халамжинд байгаа гэж мэдэгдсэн байна.



Эх сурвалж: https://nextshark.com