Японы Нигатад өндөр хурдны усан онгоц халимтай мөргөлдөж, тус онгоцонд явсан 80 гаруй хүн шархадсан байна. 

Үйл явдлыг сурвалжлахад Сабо арлаас Нигата боомт хүртэлх усан замаар багийн гишүүдийг оролцуулад 125 хүнийг тээвэрлэж явсан өндөр хурдны онгоц, нэг зүйлтэй мөргөлдсөн гэж BBC мэдээлжээ. 


Уг мөргөлдөөний улмаас онгоцонд 15 см-ийн ан цав үүсэж, улмаар усан онгоцны гидрографийн (усан онгоцыг хурдтай явахад туслах эд анги)нэг тал нь эвдэрчээ. Онгоцны оператор осол гарсанд зорчигчдоос уучлал гуйн мэдэгдэл хийсэн байна. Тэдгээр гэмтэл авсан зорчигчдын 13 нь ноцтой гэмтсэн гэж Японы Эргийн Хамгаалалтын албанаас мэдэгджээ. 

Осол болохын өмнө зорчигчдын нэг нь усны гадаргуу дээр “том цагаан биет” харсан тухайгаа “New York Times”мэдээлсэн байна. Ослын шалтгааныг шинжээчид судалж байгаа бөгөөд хурдны усан онгоц нь далайн усан тийрэлттэй, цагт 80 км хурдтай аж.


Эх сурвалж: https://nextshark.com