Хүннү хотын төлөвлөлт боловсруулах уралдаанд Францын баг тэргүүлжээ

Б.Номин
11 сарын 18, 2025

Xүннү хотыг ухаалаг, ногоон, тогтвортой хот төлөвлөлтийн зарчимд суурилан хөгжүүлэх, Монгол Улсын түүхэн өв, соёлыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хослуулан ирээдүйн хотын дүр төрх, дизайныг тодорхойлох зорилготой хот төлөвлөлтийн уралдаант шалгаруулалт  Улаанбаатар хотод арваннэгдугээр сарын 14-17-нд боллоо.

Уралдаанд дэлхийн 24 багийн 82 зочин, шүүгч хүрэлцэн ирж, дөрвөн өдрийн турш бүтээлийг шүүж, шилдгүүдийг тодруулав. Мөн 22,400 иргэн сошиал медиагаар саналаа өгчээ. Уралдааны тэргүүн байрт Франц, хоёрдугаар байрт Хятад, гуравдугаар байрт Австрали улсын баг шалгарчээ. Монгол Улс, БНХАУ-ын ОМОЗО-ны оролцогчид болон Финланд, Сингапур, БНХАУ-ын оролцогчид тусгай байрын шагналыг хүртсэн байна. Шилдэг бүтээлүүдийн үзэл баримтлалыг Хүннү хотын төлөвлөлтөд тусгах бөгөөд төслийн бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хурээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Хүннү хотын төлөвлөтийн үзэл баримтлалыг боловсруулахаар дэлхийн 21 орны шилдэг 43 мэргэжлийн баг өрсөлдсөн бөгөөд Ази тивийн 8, Европ тивийн 9, Хойд Америк тивээс З, Австрали тивээс нэг улс тус тус оролцсон байна.

Холбоотой сэдвүүд

хүннү хот шинэ хот

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.