Хүннү Эйр Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод анх удаа буулаа


Хүннү Эйр компани 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Малайз улсын нийслэл Куала Лумпур хотын олон улсын нисэх буудалд E195 загварын EI-HUN агаарын хөлгөөр анхны нислэгээ амжилттай үйлдлээ.


Энэхүү нислэг нь Хүннү Эйр компанийн Малайзын зах зээлд нэвтрэх, хоёр улсын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэх, цаашид Улаанбаатар – Куала Лумпур чиглэлд тогтмол хуваарьт нислэг үйлдэх зорилгоо хэрэгжүүлэхэд чухал эхлэл болж байна.


Бид зөвхөн шинэ чиглэл нээхээс гадна Монгол Улсыг олон улсын зах зээлд илүү өргөн хүрээнд таниулж, Малайз болон Зүүн Өмнөд Азийн жуулчдыг эх орондоо аялах боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. 

Холбоотой сэдвүүд

малайз хүннү эйр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.