Хонконгийн 28 настай цагдаа хулгайлагдсан карт ашиглан гар утас худалдан авсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ.

40 настай эр картаа 10 дугаар сард алдаж цагдаагийн газар мэдэгдсэн  байна. Гэвч уг картаар нийт 2300 ам долларын үнэтэй хоёр гар утас худалдан авсан гэсэн мэдээлэл ирсэн аж. 

Шалгалт, мөрдлөгөөр цагдаагийн албан хаагч энэ хэргийн ард байжээ. Энэ талаар Хонконгийн цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч "Хүчний байгууллагын аль нэгэн ажилтан хууль бус зүйлийг хийхийг зөвшөөрөхгүй" гэжээ. 


Эх сурвалж: South china morning post