Хөгжмийн наадмын үеэр хар тамхи хэтрүүлэн 2 хүн амь насаа алджээ


09 сарын 17, 2018

Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр Сиднейн бүжгийн хөгжмийн фестивалийн үеэр 700 хүн мансууруулах бодисын асуудлаар эмнэлгийн тусламж авахаар ирсэн байна. 3 хүн тус бүрийн нэг нь маш хүнд нөхцөлд байгаа гэнэ. Төрийн тэргүүн Гладис Бэржиклян олон нийтийг хамарсан тус үйл ажиллагаа нь аюултай гэж үзээд, дахин зохион байгуулахыг хориглосон байна. Зохион байгуулагч Q-Dance Австрали нь эрх баригчидтай хамтран ажиллаж байна. Нас барсан хоёр хүний нэрийг зарлаагүй ч тэд хоёулаа 20-оод насныхан байсан ба эмнэлэгт нас барсан гэж цагдаагийн газраас мэдээлжээ.


Эх сурвалж: BBC



Холбоотой сэдвүүд

наадам хартамхи хөгжим

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.