Наталья Ийса нь Оросын Ижевск хотод төрсөн. Гэвч Нигерь нөхрөө хайрлах хайр нь Нигерт амьдрах нөхрийнхөө саналыг хүлээн зөвшөөрөхөд нөлөөлжээ. Одоо тэрээр олонд алдартай блогийн хөтлөгч юм. Тэрээр блогтоо өөрийн өнөр өтгөн Африк гэр бүл болон улс орнуудын тухай бүхэлд нь өгүүлдэг. 

Наталья аливаа зүйлийг нүдээр харахаас өмнө бусдын дүгнэлтэд итгэхгүй байхыг зөвлөдөг. 

Натальягийн тусламжтайгаар Африкийн соёл болон зарим зүйлсийн талаар "Bright side" сайт хуваалцсаныг орчуулан хүргэж байна.


Хүүхэд өсгөх 

Заримдаа хүүхдүүд байхгүй юм шиг санагдах үе байдаг. Тэд 2 настай бага балчир байснаа гэнэт насанд хүрэгч болон хувирдаг. 2 нас хүрэхээс нь өмнө тэднийг эрхлүүлэн, тэвэрч явдаг. Харин нэг настайд нь сургуульд явуулж, тоо тоолохоос аваад уншихыг зааж өгдөг бөгөөд дэлхийн бусад орноос эрт амьдралаа эхлүүлдэг. 

Зарим статистикийн баримтаас уншсанаа хуваалцахад: “Нигерт 2 настай хүүхдүүдийн 90 хувь нь өөрсдийгөө угааж, 75 хувь нь худалдан авалт хийж чаддаг бол 39 хувь нь өөрсдийн аяга тавгийг угааж чаддаг” байна. Энд гол зарчим нь хүүхдийг хүмүүжүүлэхэд цаг алдахгүй, сайн үлгэр дуурайлал болох юм.


Загвар, Гоо сайхан

Нигерт "эрэгтэй, эмэгтэй" өнгө гэж байдаггүй. Энд олон төрлийн ягаан өнгийн хувцас өмссөн хүмүүсийг харж болно. Цэцэг, эрвээхэй, тэр ч байтугай нэхсэн тор болон бусад чимэглэлтэй хувцасыг Нигерийн эрчүүд өмсдөг. Дашрамд хэлэхэд, эдгээр хувцас нь тэдний эрэгтэйлэг хүчийг сулруулдаггүй.

Нигерт толгойн алчуур зайлшгүй шаардлагатай зүйл юм. Нэгдүгээрт, Африкийн эмэгтэйчүүдэд "маш төвөгтэй" үстэй. Үсээ сайхан харагдуулах гэж хичээснээс, нуух нь илүү хурдан бас амар.  Хоёрдугаарт, гудамжны тоос шороо үсэнд бөөгнөрч, үснээс салгахад маш хэцүү байдаг.

Хэдий халуун боловч малгай, хиймэл үс, полиэстер материалтай хантааз, ноосон оймс өмсдөг. Малгай нь тэдний үсийг хамгаалдаг бол бусад нь загварлаг харагдахад тусалдаг. 

Шинээр төрсөн хүүхдийг тамгалах нь хоцрогдсон үзэгдэл болжээ. Өнгөрсөн үед сорви нь ямар нэг овогт харьяалагдах таних тэмдэг байсан гэнэ. Одоо хүмүүс соривноосоо ичих болж, зарим нь косметик аргаар далдлан, мөн мэс засал хийлгэн сорвиноосоо ангижирч байна. 

Гэрэл зурагчин зураг дээрх охиныг соривоо халхлахгүй байхыг хүссэн.

Одоо тэрээр Нигерийн алдартай модель болсноос гадна сорви нь түүний “нэрийн хуудас” болжээ. (insta adetutuo.j)

 


Соёлын ялгаа

  • Нимгэн хувцас өмсөхдөө хүмүүс голДуу цайвар дотуур хувцас өмсдөг бол энд хүмүүс цайвар хувцасны дотуур хар дотуур хувцас өмсдөг аж.
  • Бидэнд манго нь этгээд ховор жимст тооцогддог бол энд алим ховор жимсэнд тооцогддог.
  • Олон оронд хүмүүс арьсаа борлуулахыг хүсдэг бол энд хүмүүс цайруулах үйлчилгээтэй саван, биеийн саван, чигшүүлэгч худалдан авдаг.
  • Төрөлхийн үс бусад орны хувьд хамгийн шилдэгт тооцогддог бол энд үс залгуулах, хиймэл үсийг илүүд үздэг.
  • Бид өглөө ээжийнхээ бэлдсэн өглөөний цай, ундыг идэж хэвшсэн бол энд хүүхдүүд өглөөний цай, өдрийн хоол, оройн зоог ээждээ бэлдэж өгдөг.
  • Нигерийн хүмүүст тусламжийн гараа сунгахад тэд татгалзалгүй хүлээн авдаг.


Нигер хүмүүсийн асуудаггүй болон асуухыг ч мэддэггүй асуултууд

1. Эцэг, эх чинь хэдэн настай вэ?

Энд хүмүүс ахмад хүмүүсийн насыг асуудаггүй. Тийм учраас олон хүн төрсөн аав ээжийнээ насыг мэддэггүй. Нэмж хэлэхэд олон хүнд пасспорт байдаггүй. Тиймээс тэд үүнийг гадаад пасспорт гэж нэрлэдэг ба зөвхөн гадагшаа аялах тохиолдолд л пасспорт авдаг. Цахилгааны төлбөрийн бичиг бол энд хамгийн чухал (банкинд данс нээлгэхэд хүртэл хэрэг болдог) баримтад тооцогддог.

Цаг агаар ямар байна?

Энэ бол огт хэрэггүй асуулт. Асуугаад яах ч билээ. Бид арванхоёр болон нэгдүгээр сард өглөө, оройдоо дулаан цамц өмсөх хэрэгтэй. Харин найм болон аравдугаар сард борооны бүрхэвч авч явах хэрэгтэйг мэддэг. Эдгээр нь цаг агаарын тухай мэдэхэд хангалттай мэдээлэл юм.

Хэр өндөр аль эсвэл хэдэн кг жинтэй вэ?

Энд шинэ хувцас худалдаж авахад размер л чухал үүрэгтэй.

А цэгээс Б цэгт хүрэхийн тулд хэр урт зам туулах вэ?

Хамгийн тодорхой хариулт нь “эндээс хол”.

Наталья Ийса өөрийн блогтоо "Би одоог хүртэл тэдний сэтгэхүй нь ямар өөр болохыг гайхдаг. Та дэлхийн хаана ч амьдарч болно. Энэ бол тийм ч чухал биш, харин хэнтэй амьдралаа өнгөрүүлэх нь чухал сонголт юм. Заримдаа усгүй болох, тог тасрах зэрэг асуудлууд тохиолддог. Тийм учраас аливаа зүйлд бэлтгэлтэй байж, хэзээ утсаа цэнэглэх, усаа хадгалах зэрэг зүйлсийг суралцдаг. Өмнө нь гар утсаараа интернет ашиглан өдрийг өнгөрөөдөг байсан бол одоо гар утасгүйгээр амьдарч болдогийг ойлгож байна" хэмээн бичжээ.

Эх сурвалж: brightside.me