Саруулын Ариунжаргал
04 сарын 17, 2019
Мэргэн сэтгэл зүйч, авьяаслаг багш, бурхны зохиолч, үеийнхээ хамгийн гайхалтай хүмүүсийн нэг болох Дэйл Карнеги хүн төрөлхтний түүхэнд өөрийн нэрээ алтан үсгээр бичин үлдээсэн. Тэрээр яг үнэн хэрэгтээ муу хүн байдаггүй гэж боддог байсан. Муу хүн байдаггүй, харин зүгээр л тийм нөхцөл байдал байдаг гэдэгт итгэж байсан. Үүнтэй зэрэгцээд тэрээр өдөр тутамд хүний амьдралд гарч ирж буй асуудлуудыг өөр өнцгөөр олж харж чадах юм бол сөрөг бүх зүйл устаж эерэг болно хэмээн хэлдэг байсан юм.
Эдгээр энгийн үнэнг мэдсэнээр хүн эерэг, аз жаргалтай болж хувирахаас гадна эргэн тойронд байгаа хүмүүсийн сэтгэлийг амар амгалан байлгаж чадна. Карнегигийн зөвлөгөөнүүд маш үр дүнтэй. Учир нь зөвлөгөөний суурь үндэс бол ямар ч хэрүүл маргаангүй байх онол дээр суурилсан юм. Харилцаа таашаал авчирч, харин таны амьдрал илүү аз жаргалтай болно.
#1. Хүн бүрд хамгийн тааламжтай, амттай чимээ бол түүний нэр байдаг. Тиймээс хэн нэгнийг өөрт татахыг хүсэж байгаа бол түүнтэй нэрээр нь харьц.
#2. Амьдралд таагүй зүйлс олон бий. Харин тэдгээр таагүй зүйлсийг Нимбэг гэх үгээр илэрхийлж болно. Тиймээс хэрэв аз жаргалтай байхыг хүсэж байгаа бол нимбэгээрээ нимбэгний шүүс хийж сур.
#3. Танд дайсан байгаа бол бүү ай. Дайснаас илүүтэй худалч найз нөхдөөс айх хэрэгтэй.
#4. Ганц зүйлийг ойлго. Та хэнд ч хамаагүй. Хүн бүтэн өдрийн турш өөрийгөө л бодож, завгүй байдаг.
#5. Та ярилцагчийнхаа үзэл бодлыг ойлгож, түүний нүдээр аливаа зүйлийг олж харж чадвал та дийлдэшгүй болж чадна.
#6. Амьдралд амжилтад хүрэхийн тулд их зүйл хэрэггүй. Үргэлж ямар нэгэн зүйл хий. Залхуурал бол таныг амжилтад хүргэх зам огтоос биш.
#7. Хэзээ ч хэн нэгнийг бүү шүүмжил, мөн өөрийнхөө амьдралд гомдол. Эдгээр үйлдэл нь амьдралд тань улам их асуудлыг нэмж байгаа юм.
#8. Үргэлж инээмсэглэ. Хүсэхгүй байсан ч гэсэн инээмсэглэ. Инээмсэглэл, инээд нь аз жаргал, амжилтыг илэрхийлэл юм. Тэдгээр нь таны амьдралд гэрэл гэгээ, баяр баяслыг үргэлж татаж байх болно.
#9. Хэрэв хэн нэгэн амьдралаа илүү сайхан зүйл рүү өөрчлөхийг шийдсэн бол тэрээр амжилтынхаа 50%-ийг биелүүлсэн гэсэн үг.
#10. Эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө: Эр нөхрөө хэзээ ч бүү шүү. Учир нь эр нөхөр тань зүгээр л нэг хүн. Хүн бүр алдаа гаргадаг.
#11. Өөр нэг хүний хайрыг олохын тулд нэг л арга бий. Түүнээс юу ч шаардахгүйгээр өөрийнхөө хайрыг өг.
#12. Мэргэн хүн тэнэг хүнээс юугаараа ялгаатай гэдгийг мэдэх үү? Мэргэн хүн өдөр бүрийг шинэ амьдрал шиг эхлүүлдэг.
#13. Ирээдүйгийнхээ талаар бодож, шаналах хэрэггүй. Ирээдүй болох болоогүй байна. Түүний оронд өнөөдрөөр амьдар.
#14. Хэзээ ч юунаас ч бүү ай. Айдсын боол болж болохгүй. Айдас гэдэг зүйл хаа ч байдаггүй. Зөвхөн таны толгойд л байдаг.
#15. Энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн шиг бай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.