Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих “Анд” хөтөлбөр нээлтээ хийлээ

Н.Жавхлан
11 сарын 23, 2024

“Монголын сайн дурынхны төв” ТББ-тай хамтран тусгай хэрэгцээт, байнгын асаргаанд байдаг хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх 40 сайн дурынхныг бэлтгэн гэрчилгээ гардуулан ажиллалаа.

✅Бэлтгэгдсэн 40 сайн дурынхан зорилтод 20 хүүхдэд гэрээр айлчлан хөгжлийн дэмжлэг үзүүлж эхэллээ.

✅Тусгай хэрэгцээт хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн үйлчилгээнд хамруулан, чадавхжуулж, хүүхдэд үзлэг, оношилгоо хийх үйл ажиллагааг зохион байгуулхаар төлөвлөж байна. Тус хөтөлбөр 3 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжих замаар тэдний эсэн мэнд амьдрах, нийгэм, сэтгэл зүйд эерэг нөлөөлөл авч ирэх зорлигтойгоор үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Холбоотой сэдвүүд

сонгинохайрхан схд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.