Хүүхдийг ивээх сан нэгдсэн кампанит ажил зохион байгуулах баг сонгон шалгаруулна

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 14, 2023

Японы Хүүхдийг ивээх сан (ХИС) хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид, олон улсын бие даасан төрийн бус байгууллага юм.

ХИС-гийн Монгол дахь хөтөлбөр 2021-2024 онд Япон улсын Гадаад харилцааны яамны санхүүжилтээр “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийг Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Өвөрхангай, Ховд аймгийн Ерөнхий боловсролын 16 сургууль дээр хэрэгжүүлж буй. 

Төслийн үйл ажиллагааны хүрээнд тэгш хамруулах соёлыг сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэгдсэн кампанит ажил зохион байгуулах байгууллага/баг сонгон шалгаруулахаар болжээ.

Тус ажлын удирдамжтай энэхүү холбоосоор танилцаж, шаардлага хангасан материалыг mongolia.procurement@savethechildren.org цахим шуудангаар (pdf өргөтгөлөөр) илгээх боломжтой юм байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Шалгаруулалтад оролцох хүсэлт захидал

- Байгууллагын танилцуулга (байгууллагын танилцуулга, багийн гишүүдийн мэдээлэл, анкет, гол хариуцах хүний мэдээлэл)

- Ижил төстэй ажлыг зохион байгуулж байсан туршлага (мэдээлэл, жишээ болохуйц контентууд)

- Кампанит ажлыг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө (тавигдах шаардлагыг үзнэ үү)

- Ажлыг гүйцэтгэх төсвийн задаргаа

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2023 оны 8 сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө. Лавлах утас: 329365, 329371 (121)

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.