Нийслэлийн Засаг дарга С.Батболд албан тушаалаасаа огцрох хүсэлтээ дөнгөж сая Eрөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүллээ.
Eрөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-ын даргад ирүүлсэн Хотын даргыг огцруулах саналын дагуу тус асуудлыг хэлэлцэхээр НИТХ- ын ээлжит бус хуралдааныг өнгөрсөн баасан гарагт болон өнөөдөр хэлэлцэхээр зарласан ч АН-ын бүлэг 2 дахин завсарлага аваад байсан юм.
Учир нь тэд Eрөнхий сайд өөрөө тус саналаа НИТХ-ын хуралдаанд танилцуулах шаардлагатай гэж үзэн завсарлага аваад байсан юм.
Өнөөдрөөс хойш 7 хоногийн завсарлага өгөөд байсан ч Хотын дарга өөрөө огцрох хүсэлтээ хүргүүллээ.
Тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.