Хижабыг буруу өмссөн хэргээр баривчлагдсан 22 настай оюутан Махса Амини бүсгүй амиа алдсан цагаас хойш эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байна. 

Ираны эрх баригчдын зүгээс жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэх, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруутгах зэрэг хүчирхийллийн арга хэмжээ авсаар байгаа юм. 

Жагсаал эхэлсэн цагаас хойшхи 20 гаруй хоногийн дотор цагдаа нар нулимс асгаруулагч хий, зэвсэг хэрэглэсний улмаас эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн 185 хүн амь насаа алдсан талаар ВВС мэдээлжээ. 

Хижабын эсрэг тэмцсэн энэхүү хөдөлгөөн хүчээ авсаар өдгөө улс орнуудад ч хүчээ авсаар байна.

Тухайлбал Францын нийслэл Парис хотын төвд жагсагчид Махса Аминигийн үхлийн дараар хижабын эсрэг эсэргүүцлийн жагсаалд нэгджээ. Жагсагчид “Исламын бүгд найрамдах улс сөнө”, “Дарангуйлан захирагчид үх” хэмээн хашгирчээ.Парис дахь жагсагчид

Мөн Парис дахь гудамжны хананд Махса Аминигийн хөргийг бүтээж түүнд хүндэтгэл үзүүлжээ.Энэ бол Иран дахь эсэргүүцлийн жагсаалыг сануулах төдий зүйл биш юм. Парис хотын дарга Анне Хидалго “Махса Аминиг мартахгүйн тулд түүнийг хүндэт иргэнээр зарлаж Парисын аль нэгэн газрыг нэрээр нь нэрлэнэ. Парис бол эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн талд зогсдог хот” гэжээ. 

Туркийн Истанбул хотод олон зуун жагсагчид цуглав. Жагсагчдын дунд иран эмэгтэйчүүд олноороо байсан аж.  Ялангуяа курд үндэстэн ихтэй Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Диярбакир, баруун эргийн Измир хотын эмэгтэйчүүд идэвхтэй нэгдэж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Берлинд 5000 орчим хүн Ираны дарангуйлагчдыг эсэргүүцэн жагсав.

Герман улс. Франкфурт хотын гудамж
Тэд Ираны удирдагчдыг ард түмнийхээ эсрэг цус урсгахгүй байх арга хэмжээ авахыг уриалжээ.

Ойрхи Дорнодод ч мөн адил Иран дахь эсэргүүцлийн хөдөлгөөнтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэв. Ливаны нийслэл Бейрут хотод эмэгтэйчүүд Үндэсний музейн өмнө цугларч, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаарджээ.Польш

Иранд орон даяар эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш их дээд сургуулиудын  оюутнууд Исламын Бүгд Найрамдах Улсын дарангуйлагч бодлогыг эсэргүүцэн жагсаал хийв. Тегераны аюулгүй байдлын хүчнийхэн Шариф их сургуулийн оюутнууд, профессоруудын эсрэг хүчирхийлэл үйлджээ. 

 Жагсагч, курд эмэгтэй
Иран

АНУ-ын Сангийн сайд Брайан Нелсон “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрх нь хувь хүний эрх чөлөө, нэр төрийг баталгаажуулах үндэс суурь юм.” гэжээ. Тэрбээр “Иймээс Ираны интернет хэрэглээнд хориг тавьж, жагсагчдын эсрэг хүчирхийлэл үйлдэж буйг эрс буруушааж байна” гээд цаашид хориг арга хэмжээ үргэлжилнэ гэв.

Хаана хэрхэн тэмцэж, иран бүсгүйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэж буйг дараах үйл явдлаас хараарай.

Image caption

Дэлхий дахин Махса Аминигийн төлөө шударга ёсыг шаардаж байна. Та ч гэсэн нэгдэж энд дарж гарын үсгээ зураарай.

Хүний эрхийн уриалгад хэрхэн оролцох вэ?

1. Линк дээр даран мэдээлэл үзэх

2. Гарын үсэг зурах хэсэгт өөрийн овог нэр, и мэйл хаягаа бичнэ

3.Монгол улсыг сонгоно

4.Take action now дарна.

Хүний эрхийн төлөөх уриалгад нэгдсэн танд баярлалаа.


Эх сурвалж: BBC,  DW