Саруулын Ариунжаргал
04 сарын 10, 2019
ЛОНДОН. /CNN/. Их Британийн Суссексийн гүн Харри болон гүнгийн ахайтан Меган нар удахгүй аав, ээж болно. Өнгөрсөн оны 10 дугаар сард тэд "анхны хүүхдээ 2019 оны хавар өлгийдөн авна" хэмээн мэдэгдсэн.
Тухайн үеэс хойш Меганы амаржих тов нууц хэвээр байсан бөгөөд тэрбээр нэгдүгээр сард арга хэмжээнд оролцох үеэрээ дөрөвдүгээр сарын эцсээр юм уу тавдугаар сарын эхээр амаржина гэж хэлсэн байна.
Шинээр мэндэлсэн хүүхдэд нэр өгөх дүрэм язгууртнуудын дунд байдаггүй боловч Их Британийн язгууртны гэр бүлүүдийн хувьд өвөг дээдсийнхээ нэрийг хүндэтгэн өгөх нь түгээмэл байдаг юм. Бүхий л шинэ аав ээжүүдийн нэгэн адилаар Харри, Меган нар хүүхдийнхээ нэрийг хэн гэж өгөх талаар сайтар тунгаан бодож байгаа нь тодорхой.
Таамаглагчдын үзэж буйгаар, гүн болон гүнгийн ахайтан нарын хүүхэд охин байх аваас тэд Диана /Харригийн ээжийн нэр/ эсвэл Виктория /Харригийн эмэг эхийн нэр/ хэмээх нэрийг өгөх магадлал хамгийн өндөр байна. Харин хүү төрвөл язгууртны гэр бүлийн түгээмэл нэр болох Артур, Эдуард эсвэл Харригийн өвөөгийн нэр болох Филипп хэмээх нэрийг өгч магадгүй байгаа ажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.