Уг хөгжимийн наадам нь хүмүүсийг сэтгэлийг хэзээ ч гонсойлгож байгаагүй учир нь одууд шагнал гардуулах ёслолд хамгийн тансаг , сэтгэл татам хувцаслалтай ирэхээс гадна зарим нь ам ангайлгамаар өвөрмөц хувцаслан ирдэг. Даваа гаригийн орой Нью-Йорк хотын Radio Music Hall-д болсон MTV-ийн шагнал гардуулах ёслолд реалити шоуны од Кайли Женнер, дуучин Женнифер Лопез, реппер Cardi B, болон реппер Ники Минаж нар нь олны анхаарлын төвд байж чадсан байна. 

Дөнгөж төрөөд удаагүй реппер Cardi B-ийн хувцаслалт хүмүүсийн таашаалыг ихэд хүртсэн бол Кайли Женнерийн цагаан өнгийн хослол өмссөн нь ихэмсэг, бас ажил хэрэгч имиджийг бүрдүүлжээ. 

Харин дуучин Женнифер Лопез тус оройг ялдам, эмэгтэйлэг дүр төрхөөр чимэхийг эрхэмлэсэн бололтой. Мөнгөлөг өнгийн нэг мөрөө ил гаргасан даашинз нь үнэхээр гайхалтай сонголт болж чаджээ. Тэрээр алмааз шигтгэсэн гоёлоос гадна, мөнгөлөг чамин гар цүнх барьсан байна. 

Уг оройн нүд ангайлгам , өвөрмөц хувцасласан одоор реппер Ники Минаж тодорчээ. 35 настай реппер биений өнгөтэй “body suit”-ний гадуур торон даашинз өмссөн нь түүний алдартай өгзөгийг нэвт харуулжээ. Энэхүү хувцас нь гоё гэхээс илүү цочирдуулам гэж хэлж болхоор бөгөөд угаас тэрээр тайз болон улаан хивсэн дээр өвөрмөц хувцаслалтаараа алдартай билээ.

Шинэхэн сүй тавьсан хосууд болох Ариана Гранде болон түүний сүйт залуу Пит Дэвидсон нар, дурлалдаа автсан хосууд адил тэврэлдэн камерийн өмнө үнсэлцэн зургаа авхуулжээ. Ариана Гранде мини мөнгөлөг даашинз өмссөн бол найз залуу нь чөлөөт стилээр хувцасласан нь элдэв маяггүй энгийн харагдана.

Тус орой Дуучин Женнифер Лопез Michael Jackson-ний нэрэмжит Vanguard шагналыг хүртсэн бөгөөд мөн тайзан дээр уран бүтээлээ толилуулжээ. Мөн 76 настайдаа хавдараар өөд болсон дуучин Арэта Франклины дурсгалыг хүндэтгэхээр MTV төлөвлөж байгаа гэнэ.