Холливудэд жүжигчин байна гэдэг их мөнгөн дээр суухын цондон байдаг. Ихэнх тохиолдолд шүү дээ. Олон тэрбум хэрэглэгчтэй энэ том зах зээлд дундаж кино л зардлаа дөрөв дахин нугалсан ашиг олдог. Үүний хэрээр жүжигчдийн ашиг орлого ч нэмэгдэнэ. Жүжиглэхээс гадна олон мянган нэвтрүүлэгт орно, сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулна, сурталчилгаанд тоглож, брэндийн нүүр царай болно гээд ажлаасаа гадуур мөнгө олох боломж арвин. 

Ингээд авьяас чадвараараа шилдгийн шилдэг биш ч хөрөнгө мөнгө, ашиг орлогоороо тэргүүлдэг 10 эмэгтэй жүжигчнийг танилцуулъя.

2016-03-31-1459441272-8097442-10_shutterstock_893070341768x480.jpg

10. Женнифер Анистон

  • Хөрөнгө: $150 сая

Америкийн сэтгэл татам бүсгүй, Friends цувралын Рэйчл Грийний дүрээр алдаршсан Женнифер Анистон. Friends цувралын сүүлийн гурван улирлын нэг ангид Анистон нэг сая доллараар дүр бүтээсэн гэгддэг. Нэр алдар нь нэмэгдэж Анистон цувралаас гадна “Office Space,” “He’s Just Not That Into You”, “Horrible Bosses" тэргүүтэй олон уран сайхны кинонд тоголсон юм.

2016-03-31-1459441466-3279470-9_shutterstock_1842139941768x480.jpg

9. Анжелина Жоли

  • Хөрөнгө: $160 сая

Жүжигчин Брэд Питтийн экс эхнэр, жүжигжин Жон Войт, Маршелин Бертранд нарын охин Анжелина Жоли нь өсвөр наснаасаа эхлэн загвар өмсөж, дууны клипэнд тоглосон. Кинонд харин 1990 оноос хүч үзэж "Gia" киногоор Алтан бөмбөрцөг, "Girl Interrupted" киногоор Академийн шагнал хүртсэн. Түүнээс хойш нэр алдрын зам нь тэгширч маш олон кинонд дүр бүтээсэн юм.

2016-03-31-1459447097-4646264-8_shutterstock_2519291261768x480.jpg

8. Маяли Саирус

  • Хөрөнгө: $160 сая

Каунтри дуучин Билли Рэй Саирусын охин Маяли нь бага наснаасаа л Disney сувгийн "Hannah Montana" цувралд тоглож, хожим нь дуулах авьяасаа хөгжүүлсэн. Улмаар хэд хэдэн поп цомог бичүүлж, кинонд тоголсон билээ. Олон жил үерхсэн найз залуу Лиам Хемсуортоосоо салж, хэсэг хар тамхинд донтож, этгээд хувцаслалтаараа хүмүүсийг гайхшруулсан ч одоо эргээд цэгцэндээ орж "Malibu" гэдэг дуугаа бичүүлсэн юм.

2016-03-31-1459447137-6998516-7_shutterstock_1854560361768x480.jpg

7. Жулиа Робертс

  • Хөрөнгө: $170 сая

Академийн шагналт жүжигчин Жулиа Робертс "Steel Magnolias,” “Pretty Woman,” “My Best Friend’s Wedding”, “Erin Brockovich” тэргүүтэй киногоороо олны хайр хүндэтгэлийг хүртсэн. "Erin Brockovich" киногоор Жулиа Оскарын шагнал хүртээл зогсоогүй 20 сая долларын цалин авсан гэдэг.  

2016-03-31-1459447173-9837951-6_shutterstock_986361531768x480.jpg

6. Викториа Принципал

  • Хөрөнгө: $200 сая

Америкийн алдарт "Dallas" олон ангит киноны Памела Барнес Ювингийн дүрээр алдаршсан Викториа анх жүжигчин болохыг мөрөөдөөгүй. Японд, цэргийн гэр бүлд мэндэлсэн тэрбээр хүүхэд байхдаа дэлхийг тойрон амьдарч байжээ. Коллежийн оюутан байхдаа тэрбээр автомашины осолд орж Лос Анжелес руу нүүснээр жүжгийн карьер нь эхэлсэн аж. Кино карьераас гадна Викториа "Principal Skin" нэртэй арьс арчилгааны брэнд үүсгэсэн нь нэг тэрбум гаруй долларын ашиг олсон юм. 


2016-03-31-1459447215-317972-5_shutterstock_3789947501768x480.jpg

5. Жулиа Луи-Дрейфус

  • Хөрөнгө: $200 сая

"Seinfeld" цувралынхаа дүрээр америкчуудыг хөгжөөсөн жүжигчин бол Жулиа Луи-Дрейфус. Жулиа карьераа Чикагогийн "Second City" хошин шогийн пропакшнаас гараагаа эхэлжээ. Улмаар "Saturday Night Live"-т хоёр улирал тоголсон. Харин "Seinfeld"-эд бүтээсэн дүрээр олон хүний хайрыг хүлээж, 1993 онд Алтан бөмбөрцөг, 1996 онд Эммигийн шагнал хүртсэн юм.

2016-03-31-1459447245-8720692-4_shutterstock_1854551541768x480.jpg

4. Сандра Буллок

  • Хөрөнгө: $200 сая

Германы дуурийн дуучин, хоолойны дасгалжуулагчийн охин болж мэндэлсэн Сандра Буллок анх таван насандаа тайзнаа гарч байжээ. Харин алдартай кино найруулагчдын хараанд өртөхөд тус болсон жүжиглэлтээ Сандра 1994 оны "Speed" кинонд гаргасан. Үүнээс хойш тэрбээр “Miss Congeniality”, “The Proposal”, "Gravity” тэргүүтэй олон сайхан бүтээлд дүрээ мөнхөлсөн юм. Мөн америк хөлбөмбөгийн тамирчин Майкл Оэрийн амьдралаас сэдэвлэсэн "Blind Side" киногоор Алтан бөмбөрцөг, Оскарын шагнал хүртсэн билээ.

2016-03-31-1459447281-9194265-3_shutterstock_3760146581768x480.jpg

3. Жессика Алба

  • Хөрөнгө: $350 сая

Бизнес эрхлэгч болсон жүжигчин бүсгүй дэлгэцнээ төдий харагдахаа больсон. Анх гараагаа 1994 оны "Camp Nowhere" киногоор эхлүүлж, "Dark Angel" цувралаар үргэлжлүүлсэн. Түүний алдартай бүтээлүүдэд “Fantastic Four”, “Good Luck Chuck” болон “The Love Guru” зэрэг кино багтана. Түүнийг жагсаалтын дээгүүр оруулсан зүйл бол үүсгэн байгуулсан "The Honest Company" нь юм. Тэрбум долларын ашигтай ажилладаг энэхүү старт ап өдгөө Жессика Албагийн гол ажил нь болжээ. 

Түүний компани гэр бүлийн гишүүн бүрт зориулсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жессика Алба эх хүн байх, ээж хүний үүргийг юу юунаас илүүд үздэгээ хуваалцсан удаатай. Тиймээс ч "The Honest Company"-г хүүхдэдээ зориулсан байна.

2016-03-31-1459447311-8919354-2_shutterstock_1030784961768x480.jpg

2. Жейми Герц

  • Хөрөнгө: $2 тэрбум

Жүжигчин Жейми Герц хувьдаа хоёр тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд дийлэнхийг нь салсан нөхөр, Ares Management-ийг үүсгэн байгуулагч, Milwaukee Brewers компанийн эзэн асан Тони Ресслерээс авчээ. Герцийн жүжигчний карьер 1980-аад оны "Square Pegs", “Diff’rent Strokes,” “Family Ties,” “Sixteen Candles” болон “The Lost Boys” гэх мэт киногоор эхэлсэн. 

Нэг хэсэг тэрбээр дэлгэцийн урлагаас холдон Франц руу нүүж, Lanvin брэндэд үнэртний дизайн гаргаж өгөх болсон. Холливудэд эргэж ирмэгцээ Герц “E.R.,” “Ally McBeal”, “Entourage”, “Modern Family" гэх мэт олон ангит кинонд үндсэн болон зочин жүжигчнээр оролцсон байна.

2016-03-31-1459447344-2542194-1_shutterstock_1854610371768x480.jpg

1. Дина Меррилл

  • Хөрөнгө: $5 тэрбум

Таван тэрбум долларын хөрөнгөөрөө жүжигчин Дина Меррел бүх цаг үеийн хамгийн чинээлэг эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлсээр буй. Түүний энэ их хөрөнгийн дийлэнх нь гэрээслэгдэн иржээ. Тэрбээр Post Cereal компанийн өв залгамжлагч Маржори Мерриуэтер Постын ганц охин билээ. Баян айлын эрх охин гэж ойлгож болохгүй. Дина карьерынхаа туршид 20 гаруй кинонд дүр бүтээсэн. Өдгөө Дина төрөл бүрийн сайн үйлд мөнгөө хандивладаг болжээ.