Сүүлийн 24 цагт манай улсад 77 хүнээс коронавирус илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 3153 боллоо. Тэдний 77 хувь буюу 2442 нь эдгэрсэн байна.

Сүүлд бүртгэгдсэн 77 тохиолдол нь бүгд Улаанбаатарт бөгөөд тэднээс 5 хүний халдварын эх уурхай нь тодорхойгүй байна.  Эх уурхайг тодорхойлох үйл ажиллагаа явагдаж буй аж. Мөн нэг шинэ голомт тодорхойлж, хавьтлуудыг илрүүлэн тусгаарласан байна.

Халдварын эх уурхай нь тодорхойгүй 5 хүний оршин суугаа байршил:

  • Сонгинохайрхан дүүргийн 33, 35, 36 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо байна.

Нэг дор олон хүн цуглах нь халдвар авах өндөр эрсдэл бий болдог. Тиймээс хурал цуглаан хийж, баяр ёслол  тэмдэглэж олон хүн цуглуулахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ жилдээ Цэргийн  баяр, Эмэгтэйчүүдийн баярыг хамт олон, найз нөхдөөрөө тэмдэглэхгүй байхыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.