Автозамын ачааллыг бууруулах ажлын хүрээнд шинэчлэн өргөтгөж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзварыг маргааш нээнэ. Засвар хийснээр зүүн, баруун талаасаа нэг урсгалаар нэвтэрдэг байсан тус уулзварын уулзвар хэсгийн 1.2 км талбайг өргөсгөж, хоёр талаасаа таван эгнээтэй болгожээ.