
JCI Монгол байгууллага жил бүр нийгмийн сайн сайхны төлөө төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ жил ЦЕГ-тай хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудыг энэ төрлийн эрсдлээс хамгаалах “ONE COMMUNITY” төслөө нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд JCI Монгол байгууллагын 2018 оны ерөнхийлөгч М.Батбаяр, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, JCI Капитал салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч, СХД-ийн Засаг дарга Ж. Сандагсүрэн, JCI Улаанбаатар салбарын Ерөнхийлөгч Л.Баттөмөр болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирлээ.
Төслийн хүрээнд:
Төслийн ажлууд шат дараалалтай хэрэгжиж эхэлсэн байгаа бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн уран бүтээлийг нийтэд хүргэх ажлын хүрээнд "Хайрлахын учир" драмын жүжиг хүүхэд залуус, эцэг эхчүүдэд зориулан тавигдаж эхэлсэн байна. JCI Монгол байгууллага 40 хүртэлх насны 900 гаран залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд зөвхөн сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэрэмжит цэцэрлэг, эх нялхсын төвд жишиг кабинет байгуулагдаж, Цусны донорын тоог тогтвортойгоор нэмэгдүүлэн, Эерэг сэтгэлгээний давлагаа өрнөсөн зэрэг өөрчлөлтүүд нийгэмд бий болсон билээ.



Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.