Иванка Трампыг дүр эсгэхээ боль гэв

Г.Сайнзаяа
03 сарын 09, 2018

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, Цагаан ордны зөвлөх Иванка Трамп олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэндчилгээ дэвшүүллээ. Гэтэл твиттер хэрэглэгчид түүнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах аргууд "зааж өгчээ". 

Иванка "Өнөөдөр бид гэртээ суугаа болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүдийн төлөө нэгдэж байна. Бид энэ эмэгтэйчүүдийн гаргасан амжил, өнгөрсөн ба одоог тэмдэглэж, тэднийг ирээдүйд санхүүгийн хараат бус болох зорилтдоо хүрэхэд туслах болно. Бүсгүйчүүд мандан бадрахад бид бүгд амжилтад хүрдэг билээ." хэмээжээ. 

Мөн тэрбээр эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхийг Цагаан ордны тэргүүн зорилт болгохоо хэлсэн байна. Харин хүмүүс үүнийг нь чимээгүй хараад суусангүй, түүний бизнес хийх арга барилыг шүүмжилжээ. Иванка Трампын хувцасны брэнд Ivanka Trump-ын үйлдвэр гадаадад байдаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг маш бага цалингаар ажиллуулдаг. Тэр хүмүүст өөрийгөө өмгөөлөх боломж бололцоо ч байхгүй. Хүмүүс твиттерт түүнийг:

"Эхний ээлжинд Хятадад байдаг үйлдвэрийнхээ ажилчдын цалинг нэмж болох юм. Эсвэл бүр бүтээгдэхүүнээ Америкт үйлдвэрлэвэл яасан юм."

"Чи гэртээ байгаа эмэгтэйчүүдэд анхаардаггүй, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхэд, бидний талаар ер нь юунд ч анхаардаггүй. Чи зөвхөн Трампын гэр бүл, нэг хүндэд л анхаардаг. Чи өдөр бүр Цагаан ордноос их мөнгө идэж, гадаадад үйлдвэрлэл эрхэлж байгаа биз дээ." гэх мэтэр хатуухан шүүмж хэлэв.

 




Хятад дахь үйлдвэрээс нь гадна Дональд Трампын эмэгтэйчүүдэд хэрхэн ханддагийг, тэднийг хэр хэмжээнд үнэлдгийг ч өлгөж авсан юм. Ерөхийлөгчийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж 21 эмэгтэй гомдол мэдүүлсэн билээ. Мөн Мелания Трамптай гэрлэсэн байхдаа порно киноны од Сторми Даниэльстэй дотно харилцаанд орсноо сонгуулийн өмнө нуухын тулд мөнгө өгч, дарамталсан талаар мэдээлэл гараад буй. 

"Танай аав 19 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, порно одтой нөхцөж, амыг нь таглах гэж оролдсон байхад чиний амнаас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үг гарна гэдэг тохиромжгүй юм биш үү." 

"Эмэгтэйчүүдийг доромжилдог, нэрд гарсан хүчирхийлэгч, бэлгий боолчлогийн доор ажилладаг байж ийм зүйл ярих ч гэж дээ. Өө нээрээ тэр хүн чиний аав шдээ, тийм байхад юу ч хийж чадахгүй л байгаа биз дээ." гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.

 




Холбоотой сэдвүүд

иванкатрамп usa

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.