peak.mn
04 сарын 16, 2018
Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох асуудлаар иргэдээс санал асуулга авсан. Санал асуулга энэ сарын 13-ны өдөр дуусч, өнөөдөр албан ёсны шийдвэрийг олон нийтэд танилцууллаа.
Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр "Дугаарын хязгаарлалтын хувьд иргэд дэмжээгүй учир дугаарын хязгаарлалт хийгдэхгүй түр замуудаараа хөдөлгөөнөө зохицуулаад хөдөлгөөн хэвийн үргэлжлэхээр боллоо. Мөн хүнд даацын тэрэгнүүдийн явах маршрутыг өөрчилнө. Бөөний төв, захуудын тээврийн хэрэгслийг шөнийн тарифт оруулах гэх мэтчилэн зохион байгуулалтыг хийгээд цаашдаа явна" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.