Нийгмийн сүлжээгээр Ж.Батзандан нь намын санхүүжилтээ босгохын тулд БНХАУ-ын иргэдтэй газрын тос наймаалцах гэж байгаа гэх утга бүхий аудио бичлэг мөн хүлээн авалтын бичлэг цацагдаад байгаа билээ.

Уг асуудлаар ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Гурван жилийн өмнөөс МАНАН, маф бүлэглэл миний утсыг чагнадаг нь тогтоогдлоо. МАНАН-гийнхан миний эсрэг гүтгэлэг тарааж байна. Би тэр хүмүүсийг их гомдоосон. Оффшорын эсрэг хуулийг миний бие санаачлан батлуулсан. Оффшор бүсэд мөнгөө нуудаг хүмүүс өсөрхсөн. МАНАН-г гомдоож, Монголоо дандаа баярлуулах болно Утасны бичлэг хийх замаар Ж.Батзанданг унагах санаархал бүтэхгүй” хэмээн мэдэгдсэн билээ. 

Тэгвэл твиттер хуудасны олны танил жиргээчид түүний талаар ийнхүү жиргэжээ.