Төв цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 12:00 цагаас 01:10 цагийн хооронд “ICE TOP” хамтлагийн “Миний нийслэл” шоу тоглолт зохион байгуулагдсан. 

Тоглолтыг 12 мянга гаруй хүн үзсэн ба тоглолттой холбоотой цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд

 - Амраахгүй байна гэх-4, 

 - Гар утас алдсан-4, 

 - Унадаг дугуй алдсан-1, 

 - Хэрүүл маргаан болоод байна-5 

мөн биеэ авч явах чадваргүй согтуурсан-1 дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч материалжуулан шалгаж байна. 

Халаасны хулгайн хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж 8 этгээдийг шоунаас гаргасан. Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн 3 иргэнд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар