Гүүр нурж 31 хүн амиа алджээ

peak.mn
08 сарын 15, 2018

Италийн хойд хэсгийн Генуе хотод автомашины гүүр нурж унасан нь 31 хүний аминд хүрсэн тухай мягмар гарагийн шөнө телевизийн Rainews24 суваг мэдээлжээ.
 
Үүнээс өмнөхөн 26 хүн амь үрэгдэж, 15 хүн гэмтэж бэртсэн гэж мэдээлж байсан байна.
 
Уг гүүр мягмар гарагийн өдөр нурсан аж. Нуралтын хэд хэдэн шалтгаан дэвшүүлээд байгаагийн дотор аянганд цохиулсан эсвэл хүчтэй аадар борооны үеэр гүүрийн тулгуурууд суусан байж болзошгүй гэсэн таамаг байгаа аж. Террорист халдлага байсан гэж албаны хүмүүс үзэхгүй байна.
 
Гүүр дээр ямар нэгэн аюултай байдал ажиглагдаагүй гэж түүний засвар үйлчилгээг хариуцдаг компанийн төлөөлөгчид мэдэгджээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

гүүр итали

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.