Гарын үсэг бол тухайн хүний бусдаас ялгарах бэлгэ тэмдэг юм. Хүмүүс өөрийн ажил мэргэжил, онцлог шинжээ харуулж гарын үсгээ зохиох нь ч бий. Тэгвэл сансрын нисгэгчдийн гарын үсэг ямар бол гэж гайхаж байна уу. Тэдэнтэй уулзаж, гарын үсгийг нь авах боломж тун ховор. Тийм ч учраас дэлхийн олон оронд сансрын нисэгчдийн гарын үсэгтэй ном, хувцас зэрэг хэрэглэлүүд дуудлага худалдаагаар өндөр үнэд хүрдэг. 

Тухайлбал, АНУ-ын сансрын нисгэгч Базз Олдрины гарын үсэгтэй ном 120 долларын үнэтэй. Сансарт ниссэн анхны хүн Юрий Гагарины гарын үсгийн хуулбар нь гэхэд 1000 доллараар зарагдаж байна. Харин саран дээр газардсан анхны хүн болох Ниль Армстронгийн гарын үсэг 7500 доллар үнэллэгддэг. Энэ нь дэлхий дээрх хамгийн үнэтэй гарын үсэг юм. 

Харин монголд сансар судлалын доктор Ц.Адъяасүрэнд Монгол, Оросын алдарт сансрын нисгэгчдийн гарын үсгийн цуглуулга бий. Хэрэв мөнгөөр хэмжвэл нэлээд үнэ хүрэх бололтой. Түүний цуглуулгаас онцлох гарын үсгийг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ШУ-ны гавьяат зүтгэлтэн,
Сүхбаатарын одонт, сансрын нисгэгч М.Ганзориг 

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн гарын үсэг  нэг ч удаа өөрчлөгдөөгүй  гэнэ.


ЗХУ-ын хошой баатар, сансрын нисгэгч В.А.Жанибековын гарын үсэг ингэж өөрчлөгджээ. Гараа даллаж буй санрын нисгэгчээр өөрийн онцлогийг гайхалтай илэрхийлж 



ЗХУ-ын хошой баатар, сансрын нисгэгч  Владимир Ковалёнок

Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэгийн үеэр
М.Ганзоригийн хөлгийн даргаар бэлтгэгдэж байсан ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Ляхов.