Голомт банкнаас GenZ насны харилцагчдадаа зориулсан урамшуулалт аяныг 2023 оны 5-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. GenZ Loyalty аяны хүрээнд 7-26 насны харилцагчид The Color Card болон SocialPay ашиглах бүрдээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо сонгогдсон байгууллагуудын хөнгөлөлтийн купоноос авах боломжтой юм.

Одоогийн байдлаар нийт 63,000 гаруй харилцагч GenZ Loyalty оноо цуглуулж, аянд хамрагдаж буй бөгөөд энэ хугацаанд нийт 11,000 гаруй купон “Лояалти” системд задарснаас 3000 гаруй купон нээлттэй үлдсэн байна. Урамшуулалт аян нь 2023.12.31-нийг дуустал үргэлжлэх тул оноотой харилцагчид шинэ оны ачаалал нэмэгдэхээс өмнө купоноо авч, хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэхийг зөвлөе.

Ямар байгууллагуудын купоноос авч болох вэ?