Буяндэлгэрийн Мөнхчимэг
05 сарын 31, 2021
Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 44 Салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж, хэвийн үргэлжилж байна. “Ковид -19” вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пхеньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон тухай өмнө мэдээлсэн.
Улаанбаатарын цагаар өчигдрийн 22:00 цагийн байдлаар 44 Салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 44.6 хувь буюу 3299 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд:
Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа өнөөдөр өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.