Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэр Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48 дугаар сургуулийн хойд талд зам хөндлөн гарах явган зорчигчдын гүүрэн гарцын ажлыг “ЗМЗ” ХХК хийж гүйцэтгэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ. 

Метал хийц бүхий тус явган хүний гүүрэн гарц нь 3м өргөн, 33м урт, 5 метрийн өндөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1.56м өргөн налуу замтай юм.