Дэлхийд супер сар гэж нэрлэгддэг сансрын сонирхолтой үзэгдэл энэ сарын 01-ний шөнө тохиолоо. Энэ нь зууван тойрог замаар дэлхийг тойрч байгаа сар дэлхийтэй хамгийн ойр ирэх үед сар энгийн хэмжээнээсээ харьцангуй том, тод гэрэлтэж харагдахыг хэлж буй. 

Энэ удаагийн үзэгдлийг эрдэмтэд Хилэм Загасны Сар /Sturgeon Moon/ гэж нэрлэжээ. Учир нь жилийн энэ үед Хойд Америкийн нууруудад хилэм загасны тоо толгой олширдог учраас ийнхүү нэрлэсэн аж. 

Энэ сард супер сар хоёр удаа тэнгэрт гэрэлтэх бөгөөд эхнийх нь Хилэм Загасны Сар бол сүүлийнх нь 8 сарын 30-нд тохиох Цэнхэр Сар юм. 

Ингээд шөнийн тэнгэрт гэрэлтсэн супер сарыг гэрэл зурагчид хэрхэн дурандаа буулгасныг харцгаая. 

Косово улс Приштина хот 


Кипр улс Никосия хот 


Израил улс Бен Гурион нисэх онгоцны буудал


Хятад улс Жянсу мужийн Хуайан хотод байрлах телевизийн цамхаг


Турк улс Истанбул хотын Галата цамхаг


Турк улс Истанбул хотын Гранд Камлика сүм


Испани улс Мадридийн Куатро Торрес бизнес цамхаг

Эх сурвалж: BBC