Б.Баясгалан
02 сарын 06, 2020
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон 5 гишүүн өнөөдөр Төрийн ордонд тангарагаа өргөлөө.
УИХ-ын чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилсон.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая.” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө.” гэж заасан байдаг. Энэ дагуу дээрх гишүүд тангараг өргөв.












Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.88.153] ・ 2020.02.06 Хариулах
Чадах уу Тэд нар эд нар
Зочин [202.9.46.151] ・ 2020.02.06 Хариулах
Сонгуулийн ерөнхий хорооны даргын цаадах нөхөр нөгөө М.Энхболдын сонгуулийн ялалтын баярт оролцож байсан нөхөр. Энийг солихгүй бол сонгууль үнэн явна гэж хэзээ ч байхгүй ээ.
Санал болгох
1 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу
2 А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул
3 ХААН Банк ЕСБХБ-наас 170 сая ам.долларын санхүүжилт татлаа
4 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ
5 Автобусны жолоочоос ДАШТ-ий баатар болсон Возиньягийн түүх