Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн 17 уулчин буух замдаа цасан нурангид өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэдгээр уулчдын гэгээн дүрийг хүндэтгэж, Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аяллын Клубуудын Холбоо, ар гэрийнхэн нь нэгдэн өнгөрсөн бямба гарагт Сүхбаатарын талбайд 1000 зул өргөлөө.  1000 зулыг "17" хэлбэртэйгээр байрлуулан асааж, хүндэтгэл үзүүллээ.