Хуримын дэрэвгэр цагаан даашинз, гоёмсог будалт дэлхий даяар өмсдөг бол улс орон бүрийн уламжлалт гоёл чимэглэл давтагдашгүй. 

1. Японы сүйт бүсгүйчүүд үндэсний хувцас болох цагаан өнгийн кимоно өмсдөг аж. Цагаан өнгө нь цэвэр ариун байдал болон охин насыг бэлгэддэг байна. 



 

 

2. Төв Азийн нутагт орших Монгол орны сүйт бүсгүйчүүд хэдэн зуун дамжигдан өмсөж буй “Дээл” хэмээх үндэсний хувцсаа, толгойн гоёлтойгоо хослуулан өмсдөг.  

 



 

3. Ром улсын сүйт бүсгүйчүүл цилиндрэн хэлбэртэй толгойн гоёл зүүдэг. Үүнийгээ  чөтгөр, ад зэтгэр аливаа муу бүхнээс сэргийлэхийн бэлгэдэл гэж үздэг аж.

 






View this post on Instagram









Bride@

A post shared by Remus Tiplea (@remustiplea) on




4. Казакстан бүсгүйчүүд саукил хэмээх хуримын гивлүүр зүүх ба энэ нь шинэ амьдрал эхлэж буйг бэлгэддэг байна. 

 


5. Энэтхэг сүйт бүсгүйчүүд гар дээрээ хэнна хэмээх гоёмсог зураг зуруулж, газар нутгийн онцлогоо тусгасан өнгөлөг даашинз өмсдөг.

 




6. Хятадын сүйт бүсгүйчүүд улаан торгон даашинз өмсдөг. Үүнийгээ аз хийморь, эд баялгийн бэлгэдэл хэмээн үздэг. 

 



 7. Украин эмэгтэйчүүд хуримаа хийхдээ цэцэгстэй хатгамалан даашинз өмсдөг бөгөөд залуу нас болон гоо үзэсгэлэнг бэлгэддэг байна.