ФОТО: Дархан аварга Ж.Мөнхбатыг эцсийн замд нь үдлээ

peak.mn
04 сарын 13, 2018

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Үндэсний бөхийн дархан аварга, Олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатыг өнөөдөр Алтан-Өлгийд нутаглуулж, эцсийн замд нь үдлээ.

Ж.Мөнхбат 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байв.

Тэрээр үндэсний их баяр наадамд 1963-1967, 1974 онуудад зургаан удаа түрүүлсэн билээ. Түүний хүү Хакүхо М.Даваажаргал Японы мэргэжлийн сүмод томоохон амжилт гаргаж, ёкозүна цол хүртсэн 69 дэх их аварга болж байлаа.

Дархан аварга Ж.Мөнхбатын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.


Холбоотой сэдвүүд

ж.мөнхбат дархан аварга

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.