Английн жүжигчин Эван Макгрегор  Фарго киноны хамтран тоглогч 33 настай Мэрри Элизабеттай хайр сэтгэлийн асуудал үүсгэсэнээс 22 жилийн гэрлэлтээ хэдэн сарын өмнө эцэс болгосон юм. 

Түүний охин модел Клара Макгрегор нь инстаграмаар Маргогийн 2014 оны Vanity сэтгүүлийн зохион байгуулсан Оскарын шагналын дараах үдэшлэгийн үеэр авхуулсан зурагных нь доор түүнийг доромжилсон сэтгэгдэл үлдээсэн нь олны хараанд өртжээ. Тэрээр “Тэр бол харагдаж байгаа шигээ биш, зүгээр л хог шаар” гэж бичсэн байна. Өнгөрсөн сард болсон салалтын дараа Эваны экс эхнэр Sunсонинд өгсөн ярилцлагандаа салалтын тухайд “урам хугарч бас сэтгэл өвдөж байгаач хүүхдүүдэд маань яаж тусах бол гэдэгт илүү санаа зовж байна” гэсэн байна. 

Эван Мэрритэй хамгийн сүүлд 4-р сард кино фестивалын үеэр хамт зургаа авхуулсан ч харилцааныхаа талаар олонд зарлаагүй юм. Сонирхуулж хэлэхэд тэрээр Монголоос нэг охин өргөж авсаныг хүмүүс санаж байгаа байх.