Хосууд саяхан сүй тавьсанаа зарлаж байсан бол бямба гаригт харилцан тохиролцсоны үндсэн дээр сүйгээ цуцалсан гэж тэдний ойрын сурвалж мэдээлжээ. Тэдний хувьд сүй тавих шийдвэр нь арай эртдсэн шийдвэр байсан гэж тайлбарласан гэнэ. Хосууд бие биедээ сэтгэлтэй ч харамсалтай нь цаашид романтик харилцаагаа зогсоох шийдвэр гаргажээ. Гранде, Девидсонтой болзож эхлээд удаачгүй 5 сард сүй тавьсанаа зарласан билээ. TMZ-ийн мэдээлсэнээр Грандегийн сүйн бөгж нь 100,000 долларын ойролцоогоор үнэтэй байсан байна. 

Түүний хуучин найз залуу хар тамхи хэтрүүлэн нас барсанаас хойш Грандег түүний үхэлд буруутган, сэтгэл санааны хувьд дарамттай байсаныг ч хэлэх үү твиттер хуудсандаа “Би тайван баймаар байна, ганц өдөр байсан ч хамаагүй” хэмээн бичжээ. Тэрээр олны хараанд байхаасаа залхаж байгаагаа ийнхүү илэрхийлжээ. 

Девидсоны хувьд өөрийн оролцдог шоундаа орсоор байх болно. Түүний хошигнолд экс сүйт бүсгүйнх нь талаар хэдэн мөрт хүртэл байдаг ажээ. Сүйгээ цуцалсан гэж мэдэгдсэн ч тэд өнгөрсөн долоо хоногт хамтдаа олны нүдэнд өртжээ. Тэдний хувьд харилцаандаа цэг тавьсан гэж байгаа ч ирээдүйд юу болохыг буцаад нийлэх эсэхийг мэдэхгүй байна гэжээ.


Эх сурвалж: TMZ