Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Лос Анжелес хотноо албан ёсоор эхэлж, шилдэг уран бүтээлчдийг зарлаж эхэллээ. 

Тэгвэл энэ удаагийн наадмын хамгийн олон шагналын төрөлд нэр дэвшсэн “Everything Everywhere All at Once” кино долоон Оскар хүртлээ.

Тодруулбал тус кинонд бүтээсэн дүрээрээ 

Малайз гаралтай жүжигчин Мишель Ёо шилдэг эмэгтэй жүжигчин


Вьетнам гаралтай жүжигчин Ке Хуй Куан шилдэг эрэгтэй туслах дүр

Жүжигчин Жэйми Ли Кертис шилдэг эмэгтэй туслах дүр

Найруулагч Даниел Кван, Даниел Шейнер нар шилдэг найруулагч шагналын эздээр тодров. 

Мөн “Everything Everywhere All at Once” кино олон чансаатай бүтээлүүдтэй өрсөлдөж шилдэг зураг авалт, шилдэг эвлүүлэг, шилдэг эх зохиол гэсэн төрлүүдэд шалгарлаа.  

Энэхүү үйл явдал нь Ази гаралтай жүжигчид Америкийн кино салбарт өрсөлдөх, хүлээн зөвшөөрөгдөх амаргүй гэсэн босгыг эвдэж буй томоохон алхам юм. 

Сонирхуулахад, шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн жүжигчин Ке Хуй Куан хүүхэд байхдаа Индиана Жонс кинонд дүр бүтээж кино урлагийн салбарт хөл тавьсан нэгэн юм. Тэрбээр жүжигчний амьдралаа 20 гаруй жил орхисон ч мөрөөдлөө биелүүлэхээр 2021 оноос карьераа дахин эхлүүлжээ.

Тэрбээр Оскарын шагнал гардан авах мөчдөө үзэгчдэд хандан “Би энд хүрэх гэж хол замыг туулсан. Бүтэн жил дүрвэгсдийн хуаранд амьдарсан ч мөрөөдлөө орхилгүй зүтгэсэн. Харин өнөөдөр Холливудын хамгийн том тайзан дээр зогсож байна” гэлээ.