Л.Дэлгэрмаа
01 сарын 27, 2026
Энэтхэг улсад "Nipah" гэх вирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа Азийн хэд хэдэн улс олон улсын нисэх буудлуудын эрүүл мэндийн тандалт, хяналтыг эрчимжүүлээд байна.
Эрсдэлийг эрт илрүүлэх зорилгоор Энэтхэгээс ирж буй зорчигчдыг биеийн халуун хэмжих, эрүүл мэндийн асуумж бөглүүлэх, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл нэмэлт үзлэг, тусгаарлалт хийх арга хэмжээг авч эхэлжээ.
"Nipah" вирус нь амьтнаас хүнд дамждаг, ховор тохиолддог ч өндөр эрсдэлтэй халдварт өвчин юм.
Вирусийн байгалийн тээгч нь сарьсан багваахай бөгөөд бохирлогдсон жимс, хүнсээр дамжих, мөн хүн хооронд халдварлах эрсдэлтэй гэж үздэг. Эхний үед халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, хүндэрвэл амьсгал давчдах, тархины үрэвсэл үүсэх эрсдэлтэй. Одоогоор өргөн хэрэглээний батлагдсан вакцин, тусгай эмчилгээ байхгүй.
Эрүүл мэндийн байгууллагууд олон улсын зорчигчдод өөрийн биеийн байдлаа ажиглах, сэжигтэй шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах-ыг зөвлөж байна.
Нисэх буудлын тандалт нь халдварыг хил дамжин тархахаас сэргийлэх гол арга хэвээр байгаа бөгөөд бүс нутгийн орнууд бэлэн байдлаа нэмэгдүүлж, хяналтаа чангатгаж байна.
Албаны мэдээллээр, Энэтхэгт 2026 оны Nipah вирусийн халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгджээ. Тэдгээр хүмүүсийн ойрын хавьтал хэмээн 100 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ, тандалт хийж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.