Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.18/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт нийт 17.044 хүнд шинжилгээ хийхэд 158 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 149 нь Улаанбаатарт хотод, 7 нь Хөвсгөл аймагт, 2 нь Төв аймагт бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн 158 тохиолдлын 137 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 21 хүний халдварын эх уурхай тодорхойгүй, тодорхойлох тандалт үргэлжилж байна.

Сүүлийн 24 цагт 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.

Улмаар орон нутагт нийт 358, Улаанбаатар хотод нийт 3.458 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 3.807, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 4.498 тохиолдол боллоо. Тэдний 71 хувь буюу 3.212 нь эдгэрсэн байна. Одоо нийт 1.201 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 8, хүндэвтэр 115, хөнгөн 1075 хүн байна" хэмээлээ.


Халдварын эх уурхай нь тодорхойгүй байгаа 9 хүний байршил:

  • Баянзүрх дүүргийн 5, 10, 22 дугаар хороо
  • Баянгол дүүргийн 13, 15, 25 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 20, 25, 41 дүгээрр хороо
  • Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо