Peak.mn
12 сарын 03, 2025
Швейцарийн Цюрих хотын Рийтбергийн музейд олны хүртээл болж буй “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгийн нандин олдворуудын нэг бол Турфаны баруун хөндийгөөс 1900-аад оны эхээр олдсон албан захидал юм.
Цагаадайн угсаанд хамаарах нэгэн ноёноос Юань улсын засаг захиргааны төв рүүгээ илгээсэн гэж үздэг энэхүү захидлыг уйгар бичгээр үйлдэж дөрвөлжин үсэг бүхий тамга дарсан байдаг.
Монголын түүхийн тухай Европын үзэгчдийн хэвшмэл сэтгэлгээг өөрчлөх үнэ цэнтэй энэхүү захидлаас Хятадыг байлдан дагуулж нэгтгэсэн Монголчуудын Юань улсын бодлого, нарийн бүтэц бүхий төр, бичиг соёлын тогтолцоо, засаг захиргааны зохион байгуулалт тод харагдана.
Герман, Орос, Франц, Япон зэрэг дөрвөн улс өнгөрсөн зууны эхээр Турфанд өрсөлдөн хайгуул хийж, хоорондоо үл үзэгдэх соёлын өвийн дайн өрнүүлсэн билээ. Тэдний олдворууд өнөөдөр дэлхийн орон бүрт тархсан. Харин Монгол бичгээр, тэр дундаа төрийн тамгатай ийм захидлыг эх хувиар нь Берлин хотоос “зээлж” энд авчирсан нь онцгой ховор олдворт тооцогдож байна.
“Нүүдэлчин хэмээн ихэнхдээ хэлэгддэг Монголчууд төрийн албан бичигтээ нэгээс дээш хэл, бичгийг хослуулан хэрэглэж байсны баталгаа нь 13-14-р зууны заагт бичсэн энэхүү захидал билээ” хэмээн Рийтбергийн музейн дэд захирал Johannes Beltz ярьж байлаа.
Нэг баримт дээр хоёр өөр бичиг орших нь Монголын төр ямар олон давхарга, соёлын уялдааг цогцоор нь хадгалсан болохыг харуулдаг.
Дөрвөлжин үсэг бол Хубилай хааны зарлигаар нийт эзэнт гүрний бичиг болгохоор зохиосон улсын бичиг. Харин дөрвөлжин үсгийн тамга нь мөн л их хааны зарлигаар 1269 оноос бүх хаад, хан хөвгүүдийн тамганд хэрэглэгдэж эхэлсэн байдаг.
Уг захидал нь татвар, өртөө, замын хяналт, барааны бүртгэлийн тухай нутгийн захиргаанд өгсөн тушаалын агуулгатай.
Захидал Юань улс Турфаныг захирч байсан бодит баримт. Бас Цагаадайн улсын ноёд Юань улсын үндсэн харьяат байсныг нотолно.
Ритбергийн музей энэ захидлыг үзэсгэлэндээ авчирсан нь учиртай. Монголын түүх, нүүдлийн соёл, хотжилтын орон зайг зөвхөн их түүхийн “том, том” баримт, олдворуудаар бус, ийм жижиг хэлбэр хэмжээтэй атлаа баялаг утга агуулгатай эх сурвалжаар тайлбарлах зорилго агуулсных биз ээ.
Эзэнт гүрнийг нэгтгэсэн зүйл зөвхөн морь унасан нүүдэлчид биш харин албан бичиг, тамга, захирамж, дүрэм хийгээд тэдгээрийн цогц байсныг энд бас өгүүлж буй хэрэг.
Монголчуудын байгуулсан уудам орон зайд мэдээлэл хэрхэн түгж, захиргаа хэрхэн нэгэн төвд зангирч, ноёдын хоорондын холбоо ямар хэлээр, ямар ёслолтой дамждаг байсныг Европын үзэгчид эндээс харсаар байгаа.
Цаг хугацаа олон зүйлийг бүдгэрүүлдэг. Харин бичиг л бүдгэрдэггүй. Тиймдээ ч энэ захидал Монголчуудын түүхэн цаг хугацаа руу аялах гол гүүрийн нэг болж байна.
Ц.Чимэддондог
швейцарийн цюрих хот юань улс рийтбергийн музей монгол орон: цаг хугацааны аялал
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.63] ・ 2025.12.05 Хариулах
Ийм соёлт, хүчирхэг, дэг журамтай дээдсийн үр сад гэдгээрээ бахархаж, харц дээгүүр явдаг даа.
Зочин [59.153.112.37] ・ 2025.12.04 Хариулах
Яг юуны тухай бичсэн захидал юм бол тодорхой бичиж Монголчууддаа хүргэвэл бүр сайн л байна.
Зочин [122.201.31.249] ・ 2025.12.04 Хариулах
Yuunii tuhai gedgiig ni bichsen bga ym bishvv tatwar. urtuu. zamiin hynalt. baraanii bvrtgeliin talaar tuhain nutagt deerees ywuulsan tushaal baisan geed kk
Зочин [66.181.190.76] ・ 2025.12.04 Хариулах
Очиж хүндэтгэл үзүүлж харж мэлмий сэтгэл юугаа баясган бахархан өвөг дээдсээ үр хойчдоо таниулсу. Хулгай хийж худал ярьдаг соёлын харилцаа өв суртчилгааны чиглэлээр олон тэрбум төгрөг гадаад руу гаргаж улсын мөнгө идсэн хулгай нараас түм дахин том хөрөнгө оруулалт хийж буй гэрч нотолгоо таниулга болсон энэ олдвор гайхамшигтай
Зочин [122.201.31.222] ・ 2025.12.04 Хариулах
Бидний өвөг дээдэс знэхээр агуу хүмүүс байсны
Зочин [66.181.181.12] ・ 2025.12.03 Хариулах
Маш сонирхолтой, бас бахархалтай
Санал болгох
1 Интернэтээс давсан үйлчилгээ буюу гэрийн ухаалаг хэрэглээний шинэ үе
2 PISA 2025: Монгол хүүхдүүдийн сурлагын амжилт 3 жилийн өмнөхөөс төдийлөн сайжирсангүй
3 Ц.Энх-Амгалан: Бэлчээрийн 80 хувь нь доройтсон гэдэг нь асуудлыг тодорхойлж байгаа болохоос хөрөнгө оруулалт хийх үндэслэл болохгүй
4 Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна
5 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ
Холбоотой мэдээ
Нийгэм
Зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах зөвлөмж гаргажээ
П.Мөнгөнсор ・ 09 сарын 18, 2026
Нийгэм
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ
О.Анужин ・ 09 сарын 18, 2026
Нийгэм
Жороор олгох эмийг жоргүйгээр худалдах, илэрсэн гаж нөлөөг мэдээлэхгүй нуун дарагдуулах зөрчил ихээр бүртгэгджээ
О.Анужин ・ 09 сарын 18, 2026
Нийгэм
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудад арга хэмжээ авна
О.Анужин ・ 09 сарын 18, 2026
Нийгэм
Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгджээ
О.Анужин ・ 09 сарын 18, 2026
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Метро Бизнес Төвийн 1103 тоот
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.