Н.Жавхлан
11 сарын 22, 2024
Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа амласан ёсоороо Элон Маскыг “Засгийн газрын үр ашгийн хэлтэс”-ийн удирдлагаар томилоод буй.
Энэхүү алба нь засгийн газрын их хэмжээний зардлыг танаж, хүнд суртлыг бууруулах үүрэгтэй аж.
Элон Маск энэхүү шинэ албандаа ажилтан хайж эхэлжээ. Энэ нь өөрөөсөө гарах эдийн засгийн зардлыг үл хайхарч зөвхөн ажилдаа бие сэтгэлээ зориулж чадах хүнд л тохирох ажил юм.
Үндсэн шалгууртаа супер өндөр IQ-тай, долоо хоногт 80-аас дээш цаг ажиллах чадвартай байх ёстой гэж заажээ. Ажилд орох хүсэлтээ илгээсэн хүмүүсээс зөвхөн 1 хувийг л шалгаруулж, тэдэнтэй Элон Маск, Вивек Рамасмави нар биечлэн уулзана гэдгээ мэдэгдсэн байна.
Элон Маск энэ талаар “Хэдий энэ ажил цалингүй ч хэрвээ ажиллавал та улс эх орондоо томоохон хувь нэмэр оруулах болно” гэжээ.
Сонирхуулахад, Элон Маск нь дэлхийн хамгийн том цахилгаан машин үйлдвэрлэгч компаниудын нэг болох “Tesla”-ийн гүйцэтгэх захирал бөгөөд технологийн салбарт амжилттай бизнесийн стратеги болон хүчтэй үзэл бодлоороо танигдсан нэгэн юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.