Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд цол, одон, медаль гардуулсан билээ. Хөдөлмөр зүтгэлээ өндөрөөр үнэлүүлж шагнуулсан залуусыг танилцуулж байна. 

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:


Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг

Хүндийн өргөлтийн 2016 оны Ази тивийн болон оюутны дэлхийн аварга, 2017, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг.

Холимог тулааны спортын дасгалжуулагч, байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Б.Дамланпүрэв



Сонирхогчдын боксын үндэсний шигшээ багийн тамирчин М.Нандинцэцэг

Боксын ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 11 удаагийн аварга М.Нандинцэцэг. Монголын Бокс спортын түүхэнд анхны эмэгтэй гавьяат тамирчинтай боллоо.  ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг 28 настай бөгөөд боксын ДАШТ-ээс медаль авсан Монголын ес, эмэгтэйчүүдээс анхны боксчин. 


Авто, мото спортын тамирчин Дамдинхорлоогийн Болдбаатар