Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод Ирээдүйн Музей гэх долоон давхар өндөртэй, зүүдний юм шиг ертөнцийг харуулсан архитекторын гайхамшигтай шийдэл бүхий музей ашиглалтад оржээ.

Нэг ч баганагүй, нарны эрчим хүчээр ажилладаг, дугуй хэлбэртэй, цонхны оронд араб үсгийн уран бичлэгийн хэлбэртэй цонх хийсэн байна.

Өнөөдрөөс эхлэн 50 жилийн дараа дэлхий ямархуу ертөнц болох вэ гэдгийг харуулжээ.

"1971 оноос өмнө бидэнд зам ч байгаагүй, сургууль ч, цахилгаан ч байгаагүй. Дэлхийн бусад улс орнуудтай бид хөл нийлүүлэхийн тулд бид маш хурдан хөгжих шаардлагатай" гэж АНЭ-ийн Технологийн сайд, Сансрын агентлагийн дарга Сарах Ал-Амири сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцолжээ.

АНЭ улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2050 он гэхэд тэг болгож бууруулахаа өнгөрсөн жил зарласан билээ.