АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй  залгаа хилийн дагуу хана барих асуудлыг дахин сөхөхдөө “Хаадын тоглоом”  цуврал киноноос иш татан, инстаграм хуудсандаа зураг оруулжээ. Тэрбээр  Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс зайлшгүй хана барих  шаардлагатай гэж үзэж байгаа юм. 

Д.Трамп болон ханыг дүрсэлсэн байх тус зураг нь “Хана айсуй” гэсэн бичигтэй байх аж. “Хана айсуй” хэмээх энэ үгийг Д.Трамп “Хаадын тоглоом” цувралын “Өвөл айсуй” гэдэг үгээр орлуулан хэлжээ. 

Өмнө нь ч гэсэн тэрбээр энэ цувралын зурагт хуудсыг санагдуулах зургийг “Твиттер” хуудастаа нийтэлж байсан юм. Тэр үед Д.Трамп “Хориг арга хэмжээ айсуй. 11 дүгээр сарын 5” хэмээн Ираны эсрэг хориг арга хэмжээний талаар дурдсан байна.