Д.Трамп: БНАСАУ-аас ямар ч “гэнэтийн бэлэг” хүлээн авахад бэлэн байна

Peak.mn
12 сарын 25, 2019

ВАШИНГТОН. /Reuters/. БНАСАУ-аас илгээсэн ямар ч гэнэтийн бэлгийг хүлээн авж, зохицуулахад бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ.

“Юу болохыг бүгдээрээ харцгаая. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун пуужингийн туршилтын оронд сайхан ваар илгээж ч магадгүй юм” гэж Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 

БНАСАУ энэ оны эцэс гэхэд хориг арга хэмжээнүүдийг цуцлах эсвэл цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээнд буулт хийх нэг талыг баримталсан саналыг АНУ-ын эрх баригчдад тавьжээ. Мөн АНУ ямар “зул сарын бэлэг” хүлээн авахаас бүх зүйл шалтгаална хэмээн Пёньян мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

бнасау д.трамп

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.