Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг 08 сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр руу нүүлгэхээр шийдвэрлэв. 

Ингэснээр нийтийн зориулалттай талбай одоо байгаа талбайгаас тав дахин, авто буудлын үйлчилгээний талбай 1,5 дахин, хүлээлгийн танхим 2.7 дахин нэмэгдэж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдал, зохион байгуулалт сайжрах боломж бүрдэнэ.