Б.Баясгалан
10 сарын 17, 2019
Гадаадын иргэн, харьяатын газраас 2019 онд хийсэн ажлууд, гадаадын иргэдийн талаар барьж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч буюу албан болон хувийн хэргээр оршин суугаа дэлхийн 131 улсын 28268 гадаад иргэн оршин сууж байна. Түр хугацаа гэдэг нь 90 хоногийн доторх хугацаа. Тэдгээрийн 20111 нь Улаанбаатарт, Дорнод аймагт 1568, Өмнөговь аймагт 1409, Баян-Өлгийд 953, Дорноговьд 544 гэх зэрэг байна.
Монгол Улсад гадаадын иргэн оршин сууж болох 29 төрөл байдаг. Дээрх 28268 гадаад иргэний 21497 нь үндсэн 5 төрлөөр сууж байна. Тухайлбал, Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд 2695, хөдөлмөр эрхлэгч буюу тэдний гэр бүлийн гишүүд 11114, оюутан сурагч 2773, хөрөнгө оруулагч иргэн 2989, цагаач болон харъяалалгүй 19 улсын иргэн 1927 /тэдний олонх нь БНХАУ-1242, ОХУ-ын иргэн/ Монголд оршин сууж байна.
Нэг улсын цагаач иргэн Монгол улсын нийт иргэний 0.17 хүртэлх хувь буюу 2752 иргэн байж болно гэж үздэг. Хятадын нийт цагаач иргэн 1242 байгаа нь нормд болж байна " хэмээн мэдээллээ.
Монгол Улсын хүн амтай харьцуулаад манай улсад 97154-өөс олон гадаад иргэн оршин суух боломжгүй гэж үздэг аж.


Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.63.167] ・ 2026.03.10 Хариулах
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)