Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабета таалал төгссөнийг Букингэмийн ордон зарлалаа.

Энэхүү мэдээг сонссон даруйд англичууд Букингэмийн ордны гадаа олноороо цуглан гашуудаж байна.

Сүүлийн саруудад түүний бие чилээрхүү байсан бөгөөд эмчийн хяналтад байснын ВВС онцолжээ,

Их Британийн угсаа залгамжлагч ханхүү "Эрхэм дээд хатан хаан, хайртай ээж нь таалал төгссөнд гүнээ гашуудаж байна. Энэхүү мэдээ хааны гэр бүл болон дэлхий дахинд уйтгар гуниг төрүүлнэ" хэмээн хэлжээ.

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабет 1952 оны хоёрдугаар сарын 6-нд хаан ширээнд заларчээ. 

Хаан эцэг IV Жоржийг нас барсны дараа долоон вант улсын хаан ширээнд суусан байна.

Хаан ширээг залгамжлах хүндхэн үүргийг хүлээхдээ хатан хаан ердөө 26 настай байсан аж. 

Тэрээр 19 настайдаа Шотландын гүн Филипптэй гэрлэсэн билээ.